<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 13, 2017

Хямралын үед хөрөнгө оруулалт хийж болох уу?

Хямралын үед хөрөнгө оруулалт хийж болох уу? Цаг цагаараа байдаггүй, цахилдаг ногооноороо байдаггүй гэж Монголчууд бид ярьдаг. Үүнтэй адилаар эдийн засгийн хямрал болох нь үнэн, эргээд сэргэх нь үнэн. Хямралын үед хэрэглэгчид худалдан авалтаа танадгийн адилаар хөрөнгө оруулагчид бас үйл ажиллагаагаа хумьдаг. Харин хэзээ хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй вэ?
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж Монголчууд бид ярьдаг. Үүнтэй адилаар эдийн засгийн хямрал болох нь үнэн, эргээд сэргэх нь үнэн. Хямралын үед хэрэглэгчид худалдан авалтаа танадгийн адилаар хөрөнгө оруулагчид бас үйл ажиллагаагаа хумьдаг. Харин хэзээ хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй вэ?

Хөрөнгө оруулагч бүр өөрийн арга барилтай байдаг. Энэ нийтлэлийг дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг чухалчилдаг хөрөнгө оруулагчдад зориуллаа.

Хямралын үед хэн алддаг вэ?

Хүнд, тодорхой бус нөхцөлд хэт сэтгэлийн хөдлөл, айдас, сандрал, туйлшралд үл автан эрүүл ухаанаар харж, тооцоолж, дүгнэж, шийдвэр гаргаж чаддаг хөрөнгө оруулагчид хождог гэдгийг түүх өгүүлдэг. Харин хэн энэ үед хамгийн их алддаг вэ? 

  • "Шархаа нөхөхөөр" улайрагсад. Хямралын үед ихэнх хөрөнгө оруулагчид алддаг. Алдагдлаа нөхөхөөр улайран хэт өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд хийх нь илүү ихийг алдахад хүргэдэг. Мөрий тоглоомонд алдсан хүн "шархаа нөхөхийн" тулд хамаг хөрөнгөө бооцоонд тавиад алдчихдагтай төстэй. 
  • Алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй хөрөнгө оруулагчид. Алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг өнөөгийн Монголын нийгэмд тун ховорхон чанаруудын нэг гэхэд буруудахгүй. Хямралын үед алдаагаа олж харах, засах боломжийг бүү алдаарай. Тааруу бизнес, хөрөнгө оруулалтуудаасаа салах шийдвэрүүдийг энэ үед гаргаж чадсан хөрөнгө оруулагчид онодог.
  • Бусдыг сохроор дагагчид. Хүмүүс мэдээлэл, шинжилгээ, судалгаа, дүгнэлтгүйгээр бие биенээ дагах, дуурайх, айх, хөөрөх хандлага тун элбэг. Ялангуяа айж сандарсан үеийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд тун тааруу байх нь олонтаа. 
  • Хэвлэл мэдээлэлд итгэгсэд. Харамсалтай нь ихэнх хэвлэлийн мэдээ, мэдээллийг бэлтгэж буй сэтгүүлчдийн бизнес, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэг тийм ч өндөр байдаггүй. Санхүү,хөрөнгө оруулалтын экспертүүд, бизнесийнхэн харин гашуун ч гэсэн үнэнийг хэлдэг. 

Хямралын үед юунд хөрөнгө оруулах вэ?

Хямралын үед ихэнх зүйл хямдардаг. Сайн зүйлийг хямд үнээр худалдаж авах нь өндөр үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болдог. Өнөөдрийн эдийн засгийн хямралын үед харин ийм боломжууд юу байж болох вэ?

  • Сайн бизнесүүд. Бизнесүүдийн мөнгөн урсгал тааруу, эцэс төгсгөлгүй шахам бартерын сүлжээнд орчихсон байгаа энэ үед хөрөнгө оруулалт хийхэд илүү хямдхан болсон. Хамгийн гол нь зөв бизнесийг олж харж орох нь чухал. Харин яаж сайн, мууг нь яаж зөв олж харах вэ? Бизнест хөрөнгө оруулалт хийнэ гэдэг өөрөө бүхэл бүтэн салбар тул энгийн заримаас нь дурдвал хийж байгаа хүмүүс нь бизнесээ сайн мэддэг, хямралын үед ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулж чадаж байгаа, улс төрөөс хамаарал бага гэх мэт шинж чанаруудыг олж хараарай.
  • Ирээдүйтэй гарааны бизнесүүд. Хямралын үед сайн энтрепренерүүд олноор төрдөг. Монголд гоо сайхан, арьс арчилгааны салбарт л гэхэд Lhamour, Seaberry, Гоо гээд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай компаниуд төрөн гарч амжилт олж эхэлжээ. Гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл өндөртэй байдаг ч өндөр өсөлтийн боломж бий.
  • Сайн үл хөдлөхүүд. 2008 оны Америкийн моргэйжийн хямралын үед үл хөдлөхийн үнэ хэд дахин унасан тул хамгийн доод түвшинд байх үеийг зөв харж сайн үл хөдлөхүүдийг худалдан авсан хөрөнгө оруулагчид үнэ эргээд өсөх үед өндөр өгөөжийг хүртсэн гэдэг. 
  • Засгийн газрын үнэт цаас. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болж буйтай холбоотойгоор засгийн газрын үнэт цаас худалдаж авах нь эрсдэл багатай, хөрвөх чадвартай, боломжийн өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг хувилбар болж байна. Хугацаатай хадгаламжаас давуу талууд гэвэл шаардлагатай үед алдагдал хүлээхгүйгээр хөрвүүлэх боломжтой, тендер болон төлбөрийн баталгаанд ашиглах боломжтой, татваргүй.

Хэзээ хөрөнгө оруулалт хийх вэ?

Зөв цаг үед хөрөнгө оруулалт хийх нь яг ижилхэн хоёр хөрөнгө оруулалтын ашигтай, ашиггүй байхын ялгааг гаргаж болдог. Зөв хөрөнгө оруулалтыг үнэ хамгийн хямд байх үед хийх нь чухал. Хувьцааг өсөх үед дагаж худалдаж аваад буурах үед дагаж зараад байвал өндөр алдагдал хүлээнэ. Харин эдийн засгийн хямрал хамгийн хүнд цэгтээ хүрч, үнэ хямд болох үеийг олж харах нь өгөөж өндөртэй.

2017 оныг Монгол улсын эдийн засгийн хувьд хамгийн доод цэгтээ хүрч буй жил хэмээн мэргэжилтнүүд, олон улсын байгууллагууд үзэж байна. Зэс, нүүрсний үнийн сэргэлт, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт, Хөгжлийн банкны евро бондыг Хуралдай бондоор солих болсон зэрэг үйл явцууд эдийн засгийн сэргэлтийн эерэг дохио болж байна гэсэн дүгнэлтүүд мөн гарч байна. Төв банк валютын интервенц бус худалдан авалт хийж байгаа нь төгрөгийн ханшийн уналтын эрсдэл багассаныг илтгэж байна. 

Үл хөдлөхийн үнийн уналтын доод цэг хаана вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд маш сонирхолтой асуулт байдаг. Mongolian Property Management Group-ийн үзэж буйгаар үл хөдлөх авахад тохиромжтой цаг үе ирж байгаа аж. Үл хөдлөхийн өртгийн хамгийн том хэсгийг барилгын материал эзэлдэг бөгөөд ихэнхийг нь гадаад валютаар худалдан авдаг. Өнгөрсөн жилүүдийн монгол төгрөгийн ханшийн уналт нь үл хөдлөхийн хөрөнгийн үнийг цаашдын уналтыг боломжгүй болгож байна.

Иймд бид 2017 оныг хөрөнгө оруулалт хийж эхлэх жил хэмээн харж байна. 

"River Garden" хотхоны 2-р ээлж

   “River Garden” хотхоны  2-р ээлж нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га  газрыг хамран байрлах ба 360 айлын Монголдоо анхдагч экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Монголын №1 ногоон хотхоны юм. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden