<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 24, 2020

Хүүхдийнхээ EQ буюу “Emotional Intelligence”-ийг хөгжүүлэхэд туслах 5 зөвлөмж

Emotional Intelligence буюу “EQ”

Бид өдөр тутмын харилцаандаа үл ойлголцол, зөрчил, уур бухимдалтай тулгардаг билээ. Учир нь хүн нэг бүрийн бодол мэдрэмж, сэтгэл хөдлөл харилцан адилгүй. Харин өөрийнхөө болоод бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр таних, санаа бодлоо үр дүнтэй илэрхийлэх, харилцаагаа эерэг бөгөөд үр өгөөжтэй болгох нь “Emotional Intelligence” (EQ) буюу сэтгэл хөдлөлийн чадвар ухаан юм.

images2966-5caed48d9464a-1024x683

“EQ-г бага насанд хөгжүүлснээр:

  • Гэр бүл, найз нөхөд, мэргэжлийн хүрээнд эерэг, бат бөх, харилцан хүндлэлтэй харилцааг бий болгох;
  • Сэтгэлзүйн ачаалал даах чадвар нэмэгдэж, сэтгэл гутрал болон бусад сөрөг мэдрэмжийг даван туулах дархлаа дээшлэх;
  • Хүмүүстэй хамтран ажиллах, бусдын үгийг сонсох чадвар нь академик сурлагын чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг хүүхдийн тань амьдралд бий болох боломжтой. Тэгвэл “EQ-г хэрхэн хөгжүүлэх вэ?
  1. 1. Мэдрэмж, сэтгэл хөдлөлд нь ухамсар бий болгох

EQ-ийн үндэс суурь нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж, яагаад тэдгээр мэдрэмж бий болж байгааг ухамсартайгаар ойлгох чадвар юм. Тиймээс хүүхдийг баярлах, хөөрөх, догдлох, уурлах, гуниглах, урам хугарах гэх мэт үед нь тэдгээр сэтгэл хөдлөл хаанаас хэрхэн бий болсныг ярилцаж, юу мэдэрч байгаагаа ойлгохгүй үед нь тайлбарлан чиглүүлэх хэрэгтэй.

Жишээ: “Миний хүү/охин өнөөдөр гадаа тоглоогүй гээд урамгүй байна уу?”,Миний хүү/охин тэмцээнд өрсөлдөнө гээд догдлоо юу?”

1.Мэдрэмж, сэтгэл хөдлөлд нь ухамсар бий болгох

  1. 2. Сэтгэл санаа хямрах үед ойлголцол, энэрэл халамж үзүүлэх

Өөрийнхөө мэдрэмжийн үүдэл шалтгааныг таньдаг хүүхэд яваандаа бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр ойлгодог хүн болдог. Харамсалтай нь уур бухимдал, уйтгар гунигийн мэдрэмж илүү хүчтэй тусдаг бага насанд эцэг эхчүүд хүүхдээ зэмлэн буруушаах, хатуурхан удирдах алдааг багагүй гаргадаг. Харин энэ үед хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгон ухаарч байгаагаа илэрхийлэх нь зүйтэй.

Жишээ: Гэрээ цэвэрлэхгүй мөртлөө гадаа тоглохыг шаардан уйлж байгаа хүүхдэд “Аав/ээж нь ч бас заримдаа дургүй үедээ ажлаа хийж дуусгах хэрэгтэй болдог. Харин миний хүү/охин өрөөгөө цэвэрлэхгүй байгаад би ч бас гомдож байна

2.Сэтгэл санаа хямрах үед ойлголцол, энэрэл халамж үзүүлэх

  1. 3. Хүүхдэдээ үлгэр жишээ нэгэн бай

Эцэг эх нь EQ өндөртэй бол хүүхэд нь ч бас EQ-ийн чадвар өндөртэй болдгийг судалгаагаар тогтоожээ. Хүүхдэдээ үлгэр жишээ болох энгийн арга нь аав ээжүүд ямар ч нөхцөлд тайван байх, харааж хашхирахгүй байх, сэтгэл хөдлөл илэрхийлэх үгсийг ашиглах зэрэг юм. Мөн өөрт төрсөн мэдрэмжийг нь хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, сэтгэл хөдлөл илэрхийлсэн үгсийг ашиглуулахыг хичээгээрэй. Жишээ: “Тоглоомын талбай дээр хүүхдүүд муухай ааш гаргахад миний уур хүрдэг”, “Гэртээ найзуудаа авчирч тоглоход надад хөгжилтэй байдаг”

3.Хүүхдэдээ үлгэр жишээ нэгэн бай

  1. 4. Сөрөг мэдрэмжээ эрүүлээр тайлах аргыг заах

Хүүхэд юу мэдэрч байгаагаа өөрөө мэддэг болсны дараа тэрхүү мэдрэмжээ давах эрүүл аргыг сурахад болдог. Сандарсан үедээ тайвшрах, гутарсан үедээ сэргэх зэрэг нь бүх насанд хэрэгтэй чадвар билээ.

Жишээ: Уур бухимдалтай байхдаа гүн амьсгалах дасгал хийх, хөгжим сонсох, зурж будах зэрэг нь хүүхдэд зааж болох энгийн аргууд юм.

4.Сөрөг мэдрэмжээ эрүүлээр тайлах аргыг заах

5. Асуудалд шийдэл олох чадварыг хөгжүүлэх

EQ-ийн нэгдүгээр алхам нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж, удирдах бол дараагийн алхам нь тэдгээр мэдрэмжийг бий болгосон асуудлыг үр дүнтэй, тайвнаар шийдэж сурах юм. Хүүхдэд ямар нэг асуудал тулгарахад түүнийг шийдвэрлэх таван арга олох дасгалыг хийлгээрэй. Ингэснээр хүүхэд сэтгэл хөдлөлдөө баригдан гэнэтийн үйлдэл хийх бус, бодож тунгаасны дараа үйл хөдлөлөө хийдэг болох юм. Харин аав ээжүүд хүүхдийнхээ асуудалд шууд оролцон шийдэх бус, харин зөвлөмж зөвлөгөө өгч өөрөөр нь шийдүүлэх ёстойг санах хэрэгтэй.

Жишээ нь: Хүүхэд дуртай нэвтрүүлгээ үзэж байхад нь дүү нь садаа болж байна. Дүүгээ садаа болохыг болиулах таван арга бодохыг хүүхдэдээ даалга. Энэхүү дасгалын гол зорилго нь төгс шийдэл олох бус, харин аливаа сонголтын алдаа оноог тунгаах, тэдний дундаас хамгийн сайныг сонгож сурах юм.

Emotional-Intelligence-In-Children

Эцэг эхчүүдийн анхааралд

EQ-г хөгжүүлэх нь амаргүй бөгөөд байнгын хичээл зүтгэл шаардах үйл явц юм. Иймд та хүүхдийнхээ төлөө дараах зүйлийг санаарай:

  • Хүүхэд бүр харилцан адилгүй тул алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрч, хичээл зүтгэлийг нь сайшаан дэмжих;
  • Хүүхдэд асуудлаа ярилцах, мэдэхгүй зүйлээ асуух нээлттэй, эерэг орчныг гэр бүлдээ бий болгох;
  • Аав ээж нь эзгүй үед ч хүүхэд өөрийгөө зоригжуулж чадах эерэг хандлагыг үлгэрлэн төлөвшүүлэх;
  • Зарим асуудалд ялагч гардаггүй, заримд шийдэлд ялагдагч байх шаардлагагүй гэдгийг ойлгуулах

VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

vega city танилцуулга