<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jul 29, 2022

Цайны соёл ба торгоны зам

Цайны үүсэл
Хүн төрөлхтөн анх навчин дээр буцалсан халуун ус хийгээд ууснаар анх цай гэх ундааг нээж олсон байдаг. Тэртээх 16 р зууны үеийн Торгоны замаас үүсэлтэй гэх энэхүү цай гэдэг ундаа нь эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт өөр өөр түүх, соёлыг бүтээж байгаа.
Гэхдээ цайны олон төрөл, цай уух бүхэл бүтэн соёл бол анх Хятад болон Өмнөд Азиас үүсэлтэй гэж үздэг.
Улс бүрт өөр өөр цайны төрөл зүйл уух соёл байх аваас тэдгээрээс голлох хэдэн соёлууд түгээмэл болсон.
Англид анх 1600 аад оны дундаас цай гэх ундаа дэлгэрсэн бөгөөд цай чанах арга нь ердөө ууталсан цайг буцалсан халуун устай тусгай цай чанадаг саванд хийгээд идээшүүлж уудаг. Цайны олон төрлүүд брэнд болон хөгжсөн бөгөөд Англи болон Европид Tetley, PG Tips брэндүүд зах зээлд тэргүүлдэг. Ууттай нунтаг цай хэрэглэхээс гадна цайны навчин дээр буцалсан ус хийж идээшүүлж уудаг соёл ч байдаг. Англид түлхүү уудаг цайгаа English Tea гэж нэрлэсэн бөгөөд энэ нь Энэтхэг, Бангладеш д ургадаг.
Бангладешийн хойд зүгт орших Sylhet нь тэр чигээрээ цайны ургамалын аж ахуй хөгжсөн томоохон ферм болтлоо хөгжсөн.

tsaiga-qhQEyyHWrAQ-unsplash
Цайны соёл түлхүү хөгжсөн Хятад бол дэлхийн цайны соёлд томоохон орон зайг эзэлдэг. Хятадууд зөвхөн цайг түлхүү хэрэглэдэг гэдгээр хязгаарлагдахгүй бөгөөд цайны шинэ олон төрлүүдийг нээж хөгжүүлж байгаа ард түмэн юм.
Эдгээрээс түгээмэл цайнууд бол Jasmin, Oolong, Lapsang, Suchong зэрэг брэндүүд байдаг бөгөөд эдгээрээс алийг нь яаж уух талаар Хятад хүмүүс мэдлэг сайтай байдаг.

masala2
Дараагийн нэг том голлох соёл бол Энэтхэгээс үүсэлтэй. Darjeeling гэх Энэтхэгийн нэгэн бүсэд цайны ургамал түлхүү ургадаг бөгөөд Англичуудын уудаг English tea энд ургадаг. Алдарт ноён оргил Гималайн нуруунд мөн цайны ургамалууд ургадаг бөгөөд террас дээрээ цайны ургамал тариалсан байх нь элбэг.
Энэтхэгүүд Масала цайгаараа алдартай бөгөөд Энэтхэгийн захын гудамжинд энэ цайгаа зардаг. Жор нь гэвэл ил гал дээр хар цайг тусгай саванд буцалгаад сүү хийгээд халуун ногоон бусад амтлагчуудыг хийдэг.

masala3
Энэтхэгээс Иран руу чиглэсэн Торгоны замын дагуу Ираны цайны соёл яригдана. Иранд цай бол үндэснийх нь ундааны төрөл болдог гэдгээрээ цайны соёл түлхүү хөгжсөн улсад тооцогдоно.
Иран маягийн цай уух соёл мөн их өвөрмөц. Чихэртэй цай уудаг ихэнх оронд чихрээ аяга руугаа хийж уудаг байхад Иранчууд бол сахараа зууж байгаад цайгаа сорж уудаг.
Япончуудын цайны соёл бас нэлээд хөгжсөн. Тэнд цайны баяр буюу Sadou нь Буддистуудын залуу үе болон бясалгалчдын хамгийн дуртай баяр болон дэлхийд танигдсан. Японы ногоон цай болон Матча цай нь хоолны дараах десерт д тооцогддог.
Монголчууд бол эртнээс өвлөсөн цайны соёлтой ард түмэн бөгөөд цай чанах аргаараа Монгол туургатаны үндэстэн ястнууд хоорондоо ялгаатай.
Тухайлбал баруун аймгуудад цайг маш өтгөн олон найрлагатай чанаж уудаг байхад төв халхууд бас арай шингэн уудаг байх жишээтэй.
Монголчууд эрт үеэс байгальд ургадаг хөвөн оройт, мягмар санж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг зуу гаруй ургамлыг орлуулан цай бэлтгэн иржээ.
Монголчуудын хувьд цай гэдэг бол зочин гийчнээ дайлах, өөрсдийн ундааны эрхэм идээ болон хөгжиж ирсэн бөгөөд цайны анагаах ач холбогдол, цай чанах арга зэргийг Монголчууд өвөг дээдсээсээ уламжлан ирсэн билээ.
Зөвхөн цай чанах аргаас гадна цайгаар дайлах, цай аягалах, цайг хүндэтгэх ёс бүр өөр өөрийн дэг жаягтай.