Амьдралын чанарыг нэмэгдүүлж, бүтээмжит хэв маягт хөтлөх сонголт
Нийслэл Улаанбаатар хот маань орчин үеийн хотын жишгийн дагуу сүүлийн жилүүдэд шинэ бүтээн байгуулалтуудаар хурдацтай өөрчлөгдөж байна. Үүний нэг тод жишээ бол Vega City хотхон юм. Уг хотхон нь зөвхөн орон сууцны барилга байхаас гадна, шинэ амьдралын хэв маягийг тодорхойлох, ирээдүйн Улаанбаатарын дүр төрхийг бий болгож буй NCD GROUP-ийн хэрэгжүүлж буй 10 дахь томоохон төслүүдийн нэг билээ.
Vega City хотхон нь хамгийн түрүүнд орчин үеийн архитектур төлөвлөлтөөрөө онцлог. Үнэ цэн, өнгө төрхөө үл алдах олон жилийн насжилттай шилэн фасад, өргөн цэлгэр цонх, тав тухтай веранд, орчин үеийн технологийн шийдэл бүхий тоноглолууд зэргийг оршин суугчдын хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг төгс харгалзан зохион байгуулсан. Барилгын гоёмсог хэрнээ үзэмж төгс төлөвлөлт, өрөөний зохион байгуулалтууд нь оршин суугчдад чөлөөтэй, амар тайван орон зайг мэдрүүлдэг.
Хотхоны хүрээлэн буй орчны ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг барилгажилттай төгс уялдуулсан гэдгээрээ онцгой. Гэр бүлийнхэн, хүүхдүүдэд зориулсан зэн цөөрөм, ногоон байгууламж бүхий амралт чөлөөт цагаа өнгөрөөх 4 улирлыг санагдуулам талбайнууд нь амьдралыг илүү амар амгалан, ая тухтай болгож буй. Улаанбаатарын уужим тэнгэр, нүд хужирлам шөнийн хотын үзэмж, цаанаасаа сүртэй харагдах Богд уулын үзэсгэлэнтэй байгаль эндээс шууд харагдах нь хамгийн сайхан.
Vega City цогцолбор хотхон нь зөвхөн тухтай орчин байгаад зогсохгүй, оршин суугчдад амьдралын чанарыг нэмэгдүүлэх олон нөхцөлүүдийг санал болгодог. Хотхоны оршин суугчид амралт чөлөөт цагаа өнгөрөөх газрууд, сургууль цэцэрлэг, үйлчилгээний төвүүдэд алхах зайд эсвэл хотхоноосоо хүртэх тул хотын түгжрэлд санаа зовохгүй, өдөр тутмын амьдрал илүү тав тухтай, бүтээмжтэй болох юм.
Зөвхөн тогтвортой хөгжлийг дэмжсэн барилга, төлөвлөлтийн ээлтэй шийдлээс гадна ирээдүйн орон сууцны хэв маяг, амьдралын чанарыг сайжруулах шинэ шат болж буйгаараа Vega City цогцолбор хотхон ялгардаг. Vega City хотхонд амьдрах нь зөвхөн үл хөдлөх эзэмших биш, ирээдүйн Улаанбаатарын дүр төрхийг хамтдаа бүтээж, орчин үеийн хотын амьдралын шинэ хэв маягт хөл тавьж байгаа хэрэг юм.
Ийм л учраас Vega City нь Улаанбаатарын шинэ уур амьсгал, хөгжил дэвшлийг мэдрэхийг хүсч буй хүмүүст зориулсан хамгийн үнэ цэнтэй үл хөдлөхийн хөрөнгө оруулалт.
Уг цогцолбор хотхоны хамгийн сүүлийн ээлжийн орон сууцуудын захиалгыг авч эхэллээ. Таныг өөрийн гэр бүлийн хэрэгцээнд тулгуурлан 84-200 мкв | 3-6 өрөө байруудаас сонголтоо хийхийг санал болгож байна. Удам дамнан үнэ цэн нэмэгдэх таны сонголт.
Мэдээллийг Vega City хотхоны борлуулалтын албаны 7577-7577 дугаараас лавлана уу.
Шилдэг 10 цахилгаан машин
Ногоон байгууламж бүхий хотхоны талаарх заавал мэдэх зүйлс