<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

Кофе найруулагч хаалгандаа суурилуулсан гайхалтай хөргөгч нь таны гал тогооны зайг хэмнэхийн зэрэгцээ халуун кофегоор дайлах болно.

1. Coffee хийдэг хөргөгч

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

Кофе найруулагч хаалгандаа суурилуулсан гайхалтай хөргөгч нь таны гал тогооны зайг хэмнэхийн зэрэгцээ халуун кофегоор дайлах болно.

2. Latte Art Pen

Latte Art Pen нь танд гэртээ найруулсан Кофегоо өөрийн хүсэлд тааруулж чимэх боломжийг олгох юм. Та хайртдаа Гэгээн хайрын баярын өдрөөр гэнэтийн бэлэг барихыг хүсэж байна уу?

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

3. Wifi кофе найруулагч

Өглөө бүрт өөрт болон гэр бүлдээ зориулах таны алтан цагийг хэмнэнэ.

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

4. Ухаалаг хавтан

Эрүүл зөв хооллолт нь эрүүл урт наслахын гол түлхүүр билээ. Дараах бүтээгдэхүүн нь таны утас болон Pad-нд холбогдож таны хэр хэмжээний хүнс тэжээл хэрэглэж байгааг хянаж харуулаад зогсохгүй өөх тос болон уургаар нь задалж харуулах юм байна.

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

5. Хоол чанагч

Ухаалаг төхөөрөмжөөр хаанаас ч удирдаж болдог хоол хийгч. Та гэртээ байхгүй байсан ч хоолныхоо температурыг хянахын зэрэгцээ ихэсгэж багасгаж болох юм.

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

6. Өндөг тодорхойлогч

Заримдаа бид өндгөө хөргөгчиндөө хэр удсан гэдгийг мэдэлгүйгээр хэрэглэдэг. Харин энэхүү бүтээгдэхүүний тусламжтайгаар өндгийг муудсан эсэхийг мэдэж болох юм. 

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

7. Дарс хадгалагч

Бидний зарим нь задалсан дарсаа дуусгадаг бол зарим нь удаанаар шимж олон өдрөөр уухыг хүсдэг. Тэгвэл тус бүтээгдэхүүн нь таны дарсыг анх задалсан шиг амт үнэртэйгээр нь 10 хоног хадгалах боломжийг олгох юм.

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

8. Air Fried Cooker буюу агаараар шарагч

Энэхүү бүтээгдэхүүн нь маш жаахан тосны тусламжтайгаар бидний дуртай шарсан хоолыг хийх боломжийг олгох бөгөөд таны бэлтгэсэн хоол ямар ч өөх тосны хольцгүй байна. Хэн шарсан хоолонд дургүй билээ?

2016 онд гарах гал тогооны ухаалаг 8 бүтээгдэхүүн

ncd