CASA DA VINCI ХАУС ХОТХОНЫ ЭХНИЙ ЭЭЛЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
Итали архитектурын сонгодог хэв маягийг Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, цаг уурын онцлогт уусган нутагшуулсан архитектурын шийдэл бүхий Casa Da Vinci хаус хотхоны I ээлж ашиглалтад орж оршин суугчдаа хүлээн аваад байна.
Энэхүү хаус хотхон нь нийт 23,3 га газарт бүтээн байгуулагдаж буй Single house, twin house, town house бүхий 144 айлын өндөр зэрэглэлийн хаус хотхон юм. Хотхоныг 3 ээлжээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд II,III ээлжийг доорх хугацааны дагуу үе шаттайгаар ашиглалтад оруулахаар барилгын ажил явагдаж байна.
ТӨСЛИЙН БАЙРШИЛ
Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Яармагийн дэнж, ХУД-ын 4-р хороо Арцатын аманд байрлалтай. Өвөр газарт байрлах тул салхины урсгал сайтай, агаар тогтмол сэлгэгддэгээрээ агаарын бохирдлоос ангид байх боломжтой. Мөн тус шинэ суурьшлын бүсэд төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд шилжин суурьшиж байгаагийн дээр зам харилцааны хувьд шинэ болон хуучин Нисэх онгоцны буудлуудтай холбогдсон төв замуудтай шууд холбогдсон.
ТӨСЛИЙН ОНЦЛОГ
Шувуудын ганганааг сонсон, цэлгэр талдаа дураараа өссөн уужуу ухаант Монгол түмний эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн уламжлалт ахуй соёлыг санагдуулам, амьд байгальд ойр төлөвлөлт бүхий CASA DA VINCI хотхон нь айл бүрт хувийн эдэлбэр газар, цэлгэр цонх, саруул террас зэрэг хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлттэй.
Мөн энэхүү төслийн гол онцлог нь тогтвортой хөгжлийг хангахуйц материал тоноглол, төлөвлөлтийн шийдлээр бүтээн байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
- Нийт талбайн 60%-д ногоон байгууламж бүхий нийтийн болон хувийн эзэмшлийн орчинтой.
- Энергийн хэмнэлт бүхий материал тоноглол ашигласан.
- Дотор агаарын чанарыг сайжруулах систем айл бүрт суурилуулсан
- Эргономикийн оновчтой шийдэлтэй.
- Эрчим хүчний хэмнэлт / нарны зайн системийг нэмэлтээр суурилуулах боломжоор хангасан.
- Байгаль орчинд ээлтэй эко барилгын материал ашигласан.
Та хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаар авах боломжтой.
Утас: 7507-5050 Web: casa-davinci.mn
Facebook: CasaDaVinci