<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 16, 2020

NCD группийн хэрэгжүүлсэн “Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа

NCD Групп нь бүтээн байгуулсан томоохон төсөл, чанартай орон сууцны хотхонуудаараа барилгын салбартаа манлайлах байр суурийг эзэлсэн бөгөөд Ривер Гарден төсөл нь Монголын №1 ногоон хотхон хэмээн олон нийтэд хэдийнээ танил болсон билээ.NCD Group бүтээн байгуулалт

NCD групп хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, байгальд ээлтэй “Ногоон Барилга” байгууламж барих чиглэлд дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн хүний амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө 2008 оноос эхлэн нийтийн орон сууцны бүтээн байгуулалтаа эхлүүлж Өнөр хотхон, Өнөр Эрдэнэт хотхон, Цэцээ гүн хотхон, монголын №1 ногоон Ривер гарден хотхон, Тайм скүэр хотхон, хүүхдэд ээлтэй Гарден сити хотхон, Ривер Плаза цогцолбор, Итали хэв маягийн хаусны төсөл Каса да винчи, их хотын шинэ өнгө төрх болон сүндэрлэх Вега сити зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Garden City хотхон

Үүний жишгээр NCD Группийн 7 дахь томоохон бүтээн байгуулалт болсон Гарден Сити цогцолбор хотхон нь нийт 13.3 га газрыг хамран байрлах, ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм. Тухайн бүсийнхээ үнэ цэнийг нэмж “хот доторх хот болон сүндэрлэх” Гарден сити хотхон нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөн бөгөөд хиймэл нуур, олон төрлийн, мод бут бүхий 50%-ийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спорт комплекс, автомашины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэрэг цөм багтсанаас гадна улсын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ойр төлөвлөгдсөн нь энэ төслийн оршин суугчдадаа санал болгож буй тав тухтай амьдралын хэв маяг юм.

“Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа 

ГАРДЕН СИТИ төслийн эхний ээлж бүрэн хэмжээгээр хэрэгжиж дууссаныг тохиолдуулан NCD групп нь хотхоны оршин суугчдынхаа дунд “Гарден Сити” хотхоны СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ – НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг 2020 оны 09 сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

“Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа 

Энэ өдөр хотхоны жаврыг үргээсэн морин хуурын аяар тухайн өдрийн үйл ажиллагаа нээлтээ хийж Татар, San Juniper, Voice шоуны шилдэг оролцогчид ая дуугаа өргөж оролцсон юм.  Өдөрлөгийн хамгийн торгон агшин нь Гарден сити хотхоны оршин суугчдын дотроос 1101 байрны 504 тоотын оршин суугч Т.Самбуу СУПЕР ШАГНАЛЫН эзнээр тодорч хурд хүчний гайхамшиг Chevrolet Camaro автомашинаа хүлээн авсан мөч байлаа.

“Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа

   Мөн өдөрлөгийн хүрээнд Азхур номын дэлгүүрийн үзэсгэлэн худалдаа, “Yes Chef club” олон үндэстний амтат хоолнуудаар үйлчилж, Gelato итали зайрмаг болон Гарден сити хотхоны үйлчилгээний байгууллагууд оршин суугчдад зориулсан хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж нэг өдрийг хотхоноороо баяр хөөртэй өнгөрүүлсэн юм.

NCD группийн хэрэгжүүлсэн “Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа

NCD группийн хэрэгжүүлсэн “Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлааNCD группийн хэрэгжүүлсэн “Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа

 

 

 

 

 

NCD группийн хэрэгжүүлсэн “Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлааNCD группийн хэрэгжүүлсэн “Гарден Сити” төслийн СУГАЛААТ УРАМШУУЛАЛТАЙ -  НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа

 

 

 

 

 

NCD Групптэй хамтран ажилладаг нийт захиалагч, оршин суугч, харилцагч та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд үргэлж азын тэнгэр ивээж байх болтугай хэмээн хүсэн ерөөе.