<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 30, 2019

NCD Групп "Garden City" төслөөрөө "Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019”-н шилдэгээр шалгарлаа

Нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг "Нийслэлийн шилдэгбүтээн байгуулалтын шагнал Гаруда 2019” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2018 оны 10 сарын 28-ны өдөр болж, шилдэгүүдээ шалгарууллаа. 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр NCD групп бүтээн байгуулж буй "Garden City" төслөөрөө "Шилдэг барилга байгууламж"-ийн шагналыг хүртлээ.

74649787_735729633567197_6180029726409621504_n

Garuda

NCD групп нь хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, байгальд ээлтэй “Ногоон Барилга” байгууламж барих чиглэлд дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн хүний амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бүтээн байгуулалтаа хийж ирсэн.

Үүний жишгээр Garden City хотхоны төсөлд 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Монгол Улсын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоныг гадаад орчин, архитектур дизайны шинэлэг шийдэлтэйгээр, хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй технологи ашиглан бүтээн байгуулж байна.

Нийтэлсэн Nomin construction