<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 12, 2019

ШУТИС-ийн 10 оюутанд тэтгэлэг олголоо

NCD Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС, PMI /олон улсын төслийн удирдлагын институт/-тэй хамтран ажиллаж, сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй оюутнуудаас шалгаруулж, 10 оюутанд  PMI-ийн гишүүнчлэлийн эрх болон NCD Группт мэргэжлийн чиглэлээр дадлага хийх эрхийн бичгийг гардууллаа. 

IMG_4140 (35)

Уг арга хэмжээнд NCD группийн Төслийн албаны дарга Б.Наранчанга, Хүний нөөцийн албаны дарга Я.Нармандах, PMI Mongolia Chapter-ын Гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч М.Билгүүндэмбэрэл нар оролцсон ба NCD Группийн Төслийн удирдлагын албаны дарга Б.Наранчанга оюутнуудтай ажил мэргэжлийн талаар сонирхолтой ярилцлагыг өрнүүлэхийн зэрэгцээ группийн үйл ажиллагаа, бүтээн байгуулж буй төслүүдийг танилцуулан, River Garden, Time Square хотхоноор аялал хийсэн юм.

74842344_2421527151394337_5148832740342235136_n 75242095_1088249674717121_2348116095975555072_n

 

IMG_4158 (52)

Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн ялдамд эх орныхоо бүтээн байгуулалтад гар биеэ зориулсан чадварлаг инженерүүд болохыг хүсэн ерөөе.