NCD Group Барилгын салбарын шилдгээр шалгарч, “Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч” компаниар өргөмжлөгдлөө
Үндэсний шилдэг бүтээн байгуулагч NCD Групп нь МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ENTREPRENEUR 2016 Ёслолын арга хэмжээнээс “Барилгын салбарын Entrepreneur”, “Байгальд Ээлтэй Ногоон Технологи Нэвтрүүлэгч” номинацид тус тус шагнал хүртлээ.
Номин Констракшн Девелопмент Групп нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа чиглэл болгон олон улсын жишигт хүрсэн эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бүхий орон сууцны иж бүрэн цогцолбор хотхон болох “Өнөр”, “Өнөр Эрдэнэт”, “Цэцээ Гүн” хотхон, “Тайм Скүэр”, “Ривер Гарден”, “Ривер Гарден 2” зэрэг төслүүдийг амжилт тай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бидний бүтээн байгуулалтын гол онцлог нь хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эрчим хүч болон цэвэр усны хэмнэлттэй, байгальд ээлтэй “Ногоон Барилга” байгууламж барих чиглэлд дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн хүний амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлэн хотхоны нийт талбайн 50-70 хувьд ногоон байгууламжийг бий болгосон явдал юм. Энэ ч утгаараа “Ривер Гарден”, “Тайм Скүэр” хотхон нь “Монголын №1 Ногоон хотхон” гэсэн тодотголтойгоор олон нийт хэдийнээ мэдэх болсон бөгөөд бид цаашдын орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд ч мөн ийм орчин нөхцлийг бүрдүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд хотхоны гадна орчны тохижилт, Туул голын эрэг дагуу, Богд Хан уулын Умайн ам, Дорноговь аймгийн Хамрын хийд, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр Баянголын ам зэрэг газруудад нийтдээ 51'000 ширхэг мод, бут тарьж ургуулан 60'000м2 талбайд зүлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байна.
Бидний бүтээн байгуулалтыг өндрөөр үнэлэн “МХАҮТ-ээс зохион байгуулдаг ENTREPRENEUR 2014” оны онцлох аж ахуй нэгж, Бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Award 2014” Шилдэг компани, FORBES MONGOLIA сэтгүүлээс зохион байгуулсан “Mongolian Property Awards 2016” Шилдэг гадна орчны тохижилттой бүтээн байгуулалт зэрэг шагналуудыг хүртсэн бөгөөд 2016 онд Олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгийг шалгаруулдаг Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох INTERNATIONAL PROPERTY AWARDS – ASIA PACIFIC PROPERTY AWARDS-д RIVER GARDEN төсөлд амжилттай оролцож, Монгол улсаас ТАВАН ОДТОЙ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ-өөр шалгаран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бахдам амжилтын эзэн болсон юм.