<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

NCD Групп болон туслан гүйцэтгэгч компаниуд хоорондын САГСАН БӨМБӨГ, ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2017

NCD Групп болон туслан гүйцэтгэгч компаниуд хоорондын САГСАН БӨМБӨГ, ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2017 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

 НОМИН КОНСТРАКШН ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП-ийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй хамтран ажиллагч, туслан гүйцэтгэгч компаниудын хооронд хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх, ажилтнуудыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг спорт тэмцээн 2017 оны 12-р сарын 8-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

NCD Групп болон туслан гүйцэтгэгч компаниуд хоорондын САГСАН БӨМБӨГ, ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ

Тэмцээнд Сагсан бөмбөгийн эрэгтэй 20 баг, эмэгтэй 7 баг, Гар бөмбөгийн эрэгтэй 13 баг, эмэгтэй 4 баг нийт 20 компанийн тамирчид оролцон ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

 Сагсан бөмбөг-Эрэгтэй

ТЭРГҮҮН БАЙР –НОМИН СТАНДАРТ ХХК

ДЭД БАЙР- ЗАСАГТ КОНСТРАКШН ХХК

ГУТГААР БАЙР –NCD ГРУПП

 ШИЛДЭГ ТОГЛОГЧ- Б.ХАНГАЙ /НОМИН СТАНДАРТ ХХК/

 Сагсан бөмбөг-Эмэгтэй

 ТЭРГҮҮН БАЙР –ЭРДЭНЭ РЕМИКС ХХК

ДЭД БАЙР- НОМИН СТАНДАРТ ХХК

ГУТГААР БАЙР –ЕСӨН ТИТЭМ ХХК

ШИЛДЭГ ТОГЛОГЧ- Э.ТАМЖИД /ЭРДЭНЭ РЕМИКС ХХК/

 Гар бөмбөг-Эрэгтэй

 ТЭРГҮҮН БАЙР – NCD ГРУПП

ДЭД БАЙР- ЗАСАГТ КОНСТРАКШН ХХК

ГУТГААР БАЙР –ӨНДӨР ГЭРЭЛТ ЦАМХАГ ХХК

 ШИЛДЭГ ТОГЛОГЧ- Б.СОДНОМПИЛ /ЮМЕКО ХХК/

Тэмцээнд Сагсан бөмбөгийн эрэгтэй 20 баг,

Гар бөмбөг-Эмэгтэй

 ТЭРГҮҮН БАЙР – NCD ГРУПП

ДЭД БАЙР- НОМИН СТАНДАРТ ХХК

ГУТГААР БАЙР – ЭРДЭНЭ РЕМИКС ХХК

 ШИЛДЭГ ТОГЛОГЧ- Б.ЭНХЗАЯА /NCD ГРУПП/

25395374_1557863897635015_1429929987_n

Холын зайн шидэлтийн тэмцээн

 ТЭРГҮҮН БАЙР – Г.Төмөрпүрэв /ЭРДЭНЭ РЕМИКС ХХК/

ДЭД БАЙР- Б.Баясгалан /МОН КАБЕЛЬ ХХК/

ГУТГААР БАЙР – Д.Энх-Эрдэнэ /ТОХИЛОГ БАРИЛГА ХХК/

 Мөн компаниуд хооронд болж өнгөрсөн 2 төрлийн спортын уралдаан тэмцээнүүдийг нэгтгэн дүгнэсэн бөгөөд "ШИЛДЭГ ХАМТ ОЛОН"-оор NCD ГРУПП шалгаран ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг гардаж авлаа.

Тэмцээнд компаниа төлөөлөн амжилттай оролцсон баг тамирчид болон идэвхтэй хөгжөөн дэмжсэн хамт олондоо баяр хүргэж, цаашдын спортын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

ncd