<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

NCD group хэрэгжүүлж буй төслүүд болон шинэ төслүүдээрээ барилга экспо - д оролцлоо

“BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармаг “Барилгын материал” болон “Орон сууц, ногоон барилга” гэсэн хоёр чиглэлээр 04 дүгээр сарын 27-29, 05 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Мишээл экспо төвд амжилттай болж өндөрлөлөө.

Барилга экспо

Уг үзэсгэлэнд “NCD GROUP” хэрэгжүүлж буй төслүүдээрээ жил бүр оролцдог бөгөөд энэ жил мөн адил  ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж шинээр хэрэгжүүлж буй Casa Da Vinci хаусны төсөл, River Plaza орон сууцны төсөл болон олон нийтэд хэдийнээ танил болсон River Garden, Garden City орон сууцны цогцолбор төслүүдээр оролцлоо.

Бид жил бүр үзэсгэлэнд оролцохдоо борлуулалтаа дэмжихээс илүүтэй нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэддээ барилгын салбарыг сурталчлан таниулах зорилгоор өндөр ач холбогдол өгөн оролцдог.

Барилга экспо

Мөн Монгол улсын барилга, бүтээн байгуулалтын салбарт хувь нэмрээ оруулж, бизнес эрхлэгчдийн  хамтын ажиллагааг өргөжүүлэх, барилгын салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйлсийг дэмжин БАРИЛГА ЭКСПО- 2018 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцсон хэмээн Барилга мн ХХК-аас ШИЛДЭГ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ-ЭЭР шалгарууллаа.

Барилга экспо

Барилга экспо

IMG_1151

Барилга экспо

Барилга экспо

ncd