<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 13, 2020

NCD Групп Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал үргэлжилж дэлхийн бүхий л улс оронд аюулын харанга дэлдээд байгаа энэ үед NCD групп нь ажилтнууд болон харилцагчдын эрүүл мэнд, тэдний дархлааг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Цаг үе, нөхцөл байдалтай холбогдуулан NCD группийн ХЭМАБ-ын алба болон группийн онцгой байдлын комиссоос Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээг нийт ажилтнуудад тогтмол хүргэн ажиллаж байна. Вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд группийн хуруугаар бүртгэх системийг түр хугацаанд зогсоон ажлын үнэмлэхээр цаг бүртгүүлэх системд шилжсэнээс гадна  оффис болон төслийн талбай руу нэвтэрч буй ажилтан бүрийн халууныг өдөр тутамд хэмжиж байна.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд болон ажилтнуудынхаа эрүүл мэндийг анхаарч жирэмсэн ээжүүд болон 0-3 настай хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөөг олгон ажиллаж байна.

Эрхэм харилцагчдаа ч бид марталгүй NCD группийн борлуулалтын оффист биечлэн ирэх шаардлагагүйгээр борлуулалтын менежерүүдтэй онлайнаар цаг товлон онлайн уулзалт хийж өөрийн сонирхсон төслийн талаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн билээ. Компанийн ажилтнуудын хувьд ч энэ цар тахлын үед компаниа дэмжин ажилтнуудын дунд хандивын аяныг өрнүүлэн нэг өдрийн цалин болон бусад сэтгэлийн хандивыг компанидаа өгснөөс гадна алба нэгжүүд өөрсдийн санаачилгаар ажилтнууддаа дархлааг дэмжих бяцхан бэлгийг өгсөн юм.

 Нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалд аж ахуйн нэгж, компаниуд ч чухал нөлөөтэй тул цаг үе нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээнүүдийг нийтээрээ хэрэгжүүлэхийг уриалж байна. 

Дэлхий нийтийг хамарсан энэхүү цар тахлын үед бид бүгд дор бүрнээ хариуцлагатай байж, амны хаалтаа байнга зүүж хувийн ариун цэврийг сахих нь та биднийг Ковид-19 халдвараас хамгаалах болно.

89350679_1610283985785640_7433446718349246464_n

 

 

91893119_536726380372165_7628220148033257472_n

 

IMG_4029

 

93962848_646832562777920_4078979206069878784_n

 

 

Хайртай бүхнээ хамгаалъя!