<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 16, 2022

NCD Групп ISO9001, ISO45001 стандартуудыг 4  дэх жилдээ амжилттай баталгаажууллаа

NCD Групп захиалагч, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх,  процессоо улам сайжруулах, ажилтан, харилцагч, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг ямагт дээшлүүлэх зорилгоор 2017 оноос ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандарт, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд 2021 оны IV улиралд 4 дэх удаагаа амжилттай баталгаажууллаа. 

ISO-MOCKUP-copy-1

Бид ногоон ирээдүйг бүтээх эрхэм зорилгоо чиглэл болгон Дэлхийн жишигт нийцсэн чанар, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, ногоон үйлдвэрлэл, эко бүтээн байгуулалтыг цогцлоон, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг зорин ажиллаж буй нь эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэн тогтвортой хөгжлийг дэмжихэд оршино. 

Энэхүү олон улсын стандартуудыг группийн бүхий л үйл ажиллагаа, үе шатад хэвшүүлснээр  тасралтгүй сайжруулж, хөгжин дэвших тогтолцоо бий болж олон улсын чанар, стандартад бүрэн нийцсэн бүтээн байгуулалтуудыг хэрэглэгч, захиалагч нартаа хүлээлгэн өгч байна. 

IMG_7532-copy

Нийт ажилтан, ISO багийн гишүүд, удирдлагууд, хамтрагч байгууллагуудынхаа оролцоотойгоор энэхүү олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлэн, хэвшүүлж 4 дэх жилдээ амжилттай баталгаажууллаа. Та бүхэндээ талархал илэрхийлье.