<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 30, 2022

NCD ГРУППИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН III зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2022.03.25–ны өдөр “Барилгын үйлдвэрлэлийн чанар, ХЭМАБ–ын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт удирдах ажилтан, ИТА-уудын гуравдугаар зөвлөгөөн “Red Rock Resort”-д амжилттай зохион байгуулагдлаа.

NCD Group-ийн 20 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдсан тус зөвлөгөөнд группийн нийт инженер техникийн ажилтнууд, ХЭМАБ–ын инженерүүд, зургийн инженер, архитектор, дизайнер, ногоон байгууламж, зам талбайн инженерүүд болон бусад алба хэлтсийн төлөөллүүд зэрэг 120 гаруй ажилтан оролцлоо.

ncd group - дотоод арга хэмжээ

2022 оныг ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА явуулах жил болгон зарласантай холбоотой барилга бүтээн байгуулах явцад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг инженерүүдийн мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, шинэ сэтгэлгээ, шинэ санаачлагад тулгуурлан шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлох, барилгын аюулгүй ажиллагаа, чанарыг дээшлүүлэхэд инженер техникийн ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, санал бодол солилцох зорилготойгоор зохион байгуулагдлаа.

ncd group- дотоод арга хэмжээ

Зөвлөгөөний хүрээнд эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурлыг зохион байгуулахад нийт 11 инженер барилга угсралт, дуу тусгаарлалт, шалны цутгалт, цахилгаан хангамж, ус шүүрүүлэлт, борооны усыг дахин ашиглах, архитектурын сонгодог шийдлүүд, эдгээрийн гүйцэтгэлийн чанар, тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж удирдлага, ИТА нараас санал, зөвлөмж, дүгнэлт сонслоо.

ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН ҮР ДҮН

  1. 1. Барилгын инженер С.ТҮВШИН - ТЭРГҮҮН БАЙР
    Сэдэв: Бетон шал ба хөндий шал угсрах ажлын харьцуулалт

2. Сантехникийн инженер Э.БАЛЖИННЯМ - ХОЁРДУГААР БАЙР
Сэдэв: Барилгад борооны ус цуглуулах системийг ашиглах боломжийн судалгаа
3. Барилгын инженер Б.ТЭМҮҮЖИН – ГУТГААР БАЙР
Сэдэв: Барилга байгууламжийн доорхи хөрсний усны түвшинг доошлуулах ус зайлуулах систем
төлөвлөх аргууд ба суурийн ухаасын эргийн хөрсийг шпунтын бэхэлгээг хөрсний ус зайлуулах
системтэй хосолсон аргаар төлөвлөх
4. Барилгын инженер Г.ЧИНАНЬДОБОНИД – ТУСГАЙ БАЙР
Сэдэв: Ханын дуу тусгаарлалтын судалгаа математик тооцоолол, туршилтаар бататгах

Мөн барилгын дотоод стандартын хүрээнд АХА тэмцээн зохион байгуулж шилдгийг шалгарууллаа.

Энэхүү 20 жилийн ойн хүрээнд уламжлал болгон зохион байгуулагдсан ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН
АЖИЛТНУУДЫН гуравдугаар зөвлөгөөнд идэвхтэй оролцсон нийт ИТА-ууд, бусад алба хэлтсийн төлөөллүүд болон зохион байгуулсан ХЭМАБ-ын албаны ажилтнууддаа талархал илэрхийлье.