<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

RIVER GARDEN – ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ, ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БОЛЛОО

Малайз улсын Куала Лумпур хотноо 2016.04.08-ны өдөр 23 дахь жилдээ зохион байгуулагдсан Олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгийг шалгаруулдаг Дэлхийн хамгийн  нэр хүндтэй шагнал болох INTERNATIONAL PROPERTY AWARDS - ASIA PACIFIC PROPERTY AWARDS-д Үндэсний шилдэг бүтээн байгуулагч NCD Group-ийн  бүтээн байгуулж буй  Монголын №1 ногоон хотхон  RIVER GARDEN төсөл амжилттай оролцож, Монгол улсаас  ТАВАН ОДТОЙ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ-өөр шалгарлаа.

RIVER GARDEN – ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ, ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БОЛЛОО

Энэхүү шагнал нь Ази номхон далай, Араб, Канад, Карибийн тэнгис, Төв болон Өмнөд Америк, Европ, Их Британи, Африк гэсэн 8 бүсэд хуваагдан Архитектур, Интерьер Дизайн, Орон сууцны төсөл, Үл хөдлөх хөрөнгө зуучлал гэсэн 4 үндсэн төрлөөр шилдгийг шалгаруулдаг ба дэлхийн өнцөг булан бүрт байгаа Олон улсын туршлагатай, бие даасан, хараат бус 70 гаруй салбарын  мэргэжилтнүүдээр шүүлт явуулан шалгаруулдаг юм. Нэр дэвшиж буй төсөл бүрийг маш нарийн, стандарт үзүүлэлтийн дагуу шалгаруулан шилдгийг тодруулдаг байна. Энэхүү шагнал нь жил бүр дунджаар Ази номхон далайн бүсээс гэхэд л 25 орны 800 гаруй төсөл өрсөлдөн улс бүрээс нэг төрөлд зөвхөн нэг л шилдгийг шалгаруулдаг Дэлхийн хэмжээний хамгийн өргөн цар хүрээг хамарсан хамгийн нэр хүндтэй шагнал юм. Ийнхүү NCD Group-ийн бүтээн байгуулсан River Garden хотхон ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ, ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН болж Монгол улс олон улсын стандартад нийцсэн жишиг болохуйц орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чаддагаа Дэлхий дахинд харууллаа. 

Манай компани нь Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүрсэн эрүүл аюулгүй, тав тух, тохилог орчин, найдвартай дэд бүтэц бүхий томоохон хот болгон хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, хүн амыг орон сууцаар хангах ажилд хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Үүний үр дүнд Монголын орон сууцны барилгын салбарт  жишиг болохуйц хотхоны гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдэл, “Ногоон Барилга” буюу хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эрчим хүч хэмнэлттэй, байгаль экологид ээлтэй барилга байгууламж барих чиглэлд шинэ техник технологи нэвтрүүлэн орон сууцны иж бүрэн цогцолбор болох "Өнөр" хотхон, “Өнөр Эрдэнэт” хотхон, "Ривер Гарден" хотхон, "Цэцээ Гүн" хотхон, “Тайм Скүэр” хотхон зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

RIVER GARDEN – ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ, ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БОЛЛОО

NCD Group нийгмийн хариуцлагаа ухамсарлан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бусаддаа жишиг болохуйц олон улсын стандартад нийцсэн ногоон байгууламжтай RIVER GARDEN хотхоныг Монголын шилдэг ногоон хотхон гэсэн тодотголтойгоор 2010 оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэн 2015 онд төслийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэн дуусч нийт 382 айлын орон сууцыг ашиглалтад өгсөн байна.

Үүнээс гадна “Хамгаалагдсан үндэс” өндөр бүтээмжит технологиор жилдээ 1.0 сая мод тарих хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг нээн ажиллуулж өөрийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон бусад салбаруудад хэрэгцээт мод, бут үржүүлж эхлээд байна.

RIVER GARDEN – ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ, ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БОЛЛОО

Ривер Гарден хотхоны нэгэн чухал онцлог нь хүний амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа байгалийн сайханд уул усаа толидон торгон ногоон зүлэг, төрөл бүрийн мод, бут, сөөгөн дунд сэтгэл тэнүүн, аз жаргалтай сайхан амьдрах нөхцлөөр хангахыг чухалчлан нийт хотхоны нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг буюу 70-аас багагүй хувьд ногоон байгууламжийг бий болгосон явдал юм. Энэ ч утгаараа тус хотхоныг Монголын Шилдэг Ногоон хотхон гэсэн тодотголтойгоор олон нийт хэдийнээ мэдэх болсон бөгөөд бид цаашдын орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд ч мөн ийм орчин нөхцлийг бүрдүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байна.

RIVER GARDEN – ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ, ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БОЛЛОО

Тус хотхон нь хотын төв цэгээс 3 км зайд Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үзэсгэлэнт байгаль дунд бэсрэг хиймэл нуур, төрөл бүрийн мод бут сөөг бүхий ногоон байгууламж, дугуйн зам, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, хөлбөмбөгийн талбай зэргийг багтаасан спорт комплекс талбай, фитнес, усан бассейн, аэробек, иог, бүжгийн танхим бүхий спорт танхим болон супермаркет, ресторан, үсчин гоо сайхан, массаж, SPA, цэцэг, бэлэг дурсгал, аяллын болон спорт бараа, бусад брэнд  дэлгүүр гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг цогцлоосон RIVER TOWER үйлчилгээний төв болон RIVER STREET үйлчилгээний гудамжийг төлөвлөсөн иж бүрэн цогцолбор орон сууцны хороолол юм.

ncd