Агаарын чийгшил бага байх нь хүүхдийн биед хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?
ДЭМБ-аас тасалгааны чийгшил 40%-60%-тай байх нь хамгийн зохимжтой болохыг зөвлөсөн байдаг. Харин Монгол орны хувьд дундаж чийгшил 10%-15% байгаа нь хэт хуурай болохыг харуулж байгаа юм.
Хуурай, чийгшилгүй орчин нярай болон бага насны хүүхдэд хүндээр тусаж амьсгалын замын өвчнөөр өвчлөх өртөмтгий байдлыг бий болгодог байна.
Агаарын хэт хуурайшилт нь шинэ төрсөн нярай халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба хүүхдийн өрөөний чийгшил нь 50-70% байна. Хэрэв нярай хүүхэд халдварт ба үрэвсэлт өвчнөөр өвддөг бол агаарын чийгшил тогтмол 60% -иас доошгүй байх ёстой.
Агаарын чийгшил хэт бага орчинд амьдардаг хүмүүст зөвөлгөө хүргэхэд:
- Агаар чийгшүүлэгч хэрэглэх
- Халаалт гаргаж буй шугам хоолой дээр усанд дэвтээсэн нойтон алчуурыг байрлуулах
- Орны эргэн тойронд том амсартай савтай ус байрлуулах
- Агаар дахь чийгийн хувийг нэмэгдүүлэхийн тулд дээд тал нь онгорхой аквариумыг хэрэглэж болно.
Агаарын чийгшилийг зохистой хэмжээнд тогтмол барих нь эрүүл мэндэд дараах ач холбогдолтой.
-
Гэрийн агаар болон тавилга, хэрэгсэлд байх вирусын амьдрах чадварыг бууруулдаг.
-
Ам залгиур, хамрын салст чийглэг байж чөлөөтэй амьсгалах, тайван унтах боломжийг бүрдүүлдэг.
-
Ам залгиур, хамрын салстын хэвийн үйл ажиллагаа хадгалагдаж вирус, нянгаас хамгаалах боломж бүрддэг.
Гол, нуур, цөөрмийн эрэг дагуух газрын агаарын чийгшил эргээс зайтай газартай харьцуулахад 2 дахин их байдаг бөгөөд хотхон, хороололууд ногоон байгууламжаас гадна хиймэл нуур цөөрөм төлөвснөөр дээрх эрсдийг 50% бууруулах боломжтой.