<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 31, 2019

Хүүхдийн амьдрах таатай орчин - River garden 2 хотхон

Хүүхэд нас гэдэг хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй үе төдийгүй гэр бүлийн баяр баясал, аз жаргал хүүхдийн цовоо сэргэлэн инээд, хөөрөөр цалгиж байдаг. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд бяцхан үрсийнхээ амьдрах орчны эрүүл ахуй, боловсрол, тав тухтай, аюулгүй амьдрах орчинд онцгой анхаарал хандуулах нь чухал. Ирээдүй хойч болсон бяцхан үрсийнхээ амьдрах ээлтэй орчин, таны гэр бүлийн аз жаргалтай амьдралын төлөө бүтээн байгуулсан River garden 2 хотхонд таныг урьж байна.

Эрүүл, аюулгүй орчин

Хүүхдийн амьдрах таатай орчин - River garden 2 хотхон

Хүний амьдралынхаа цаг, минут тутамд хүрээлэн буй орчинтойгоо харилцаа, холбоотой амьдардаг. Тиймээс хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн харилцаа хамаарал нь бидний амьдралын чанарт цаашлаад эрүүл амьдралын хэв маягт нөлөөлж байдаг. 

Тиймээс амьдрах орчны хувьд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол та, би, таны гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал. River garden 2 хотхоны хувьд нийт 360 айлын орон сууц бөгөөд хотхоны зүүн талд River garden, баруун талд Time square хотхон оршино. Хотхон бүр 24 цагийн харуул хамгаалалттай, орц гарцыг  24 цагийн турш хянах хяналтын камер таны эд хөрөнгө, аюулгүй байдлыг хянаж байдаг. Мөн хотхоны тоглоомын талбай, салхилах орчин ногоон байгууламжаар хүрээлэгдсэн авто машины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан байхаар төлөвлөгдсөн.

ХОЛБООТОЙ: Хүүхдийн амьдарч буй орчин эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхэд хөгжлийн төвүүд 

Хүүхдийн амьдрах таатай орчин - River garden 2 хотхонХүүхдийн амьдрах таатай орчин - River garden 2 хотхон

River garden 2, Time square хотхоны хойд хэсгээр байрлах худалдаа үйлчилгээний гудамжинд хүүхдийн сургууль, цэцэрлэг, хувь хүний ур чадварыг хөгжүүлэх олон байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь: Сакура сургууль, River club, Tomujin academy,  Allegro music school, Chinggis chess club, River club, Mamana premium kids cafe гэх мэт.

ХОЛБООТОЙ: Хүүхдийн оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх вэ?

Ногоон байгууламж, спорт талбай

Хүүхдийн амьдрах таатай орчин - River garden 2 хотхон

Хүүхдэд чөлөө цагаа найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх зам талбай хамгаас чухал. Найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлж, цэвэр, аюулгүй орчинд тоглож наадах нь хүүхдийн тархины хөгжилд эерэг нөлөө авчирдаг бөгөөд нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлөө хянах, асуудлыг шийдвэрлэх чадварт сурган, хүүхдийн EQ чадварын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг байна.

River garden хотхоны хувьд нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж мод, бут, сөөгийг тарьж ургуулсан бөгөөд хүүхдийн тоглох тоглоомын талбай, спорт талбайг нэг дор чанар, стандартын дагуу бүтээн байгуулсан. 


"RIVER GARDEN" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “RIVER GARDEN” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид RIVER Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden