<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jul 21, 2022

Шилдэг төлөвлөлттэй дэлхийн хотууд

Хот төлөвлөлт бол маш олон зүйлийн уялдаа зохицолыг хангах амаргүй ажил байдаг. Дэлхийн хотууд хот төлөвлөлтийг хэдэн зуун жилиййн өмнөөс төлөвлөсөн байх нь түгээмэл бөгөөд 20 р зуунд дэлхийн хотууд хир төлөвлөлттэй вэ гэдэг нь тэдний тэлэлтээс хамаарч байна. Хамгийн сайн төлөвлөлттэй дэлхийн хотуудаар доорх 5 хот нэрлэгддэг бөгөөд эдгээр нь хамгийн зөв зураглалаар төлөвлөгдсөн гэдгээрээ нийтлэг юм байна.
1. Бразил хот
2. Сингапур
3. Энэтхэгийн Чандигар хот
4. Өмнөд Солонгосийн Сөүл хот
5. Дани, Копенгаген хотууд ордог байна.
Эдгээр хотууд төлөвлөлтөндөө тодорхой хэлбэр дүрс, зураглалыг голлон төлөвлөсөн байна. Жишээ нь Бразил хот нь нисч буй онгоцны хэлбэрээр төлөвлөгдсөн бөгөөд дээрх хотууд оршин суугчийн бүс, засаг захиргаа, үйлдвэр, амрах зугаалах бүс гэх бүсчилсэн төлөвлөлтүүдийг баримталдаг байна.
Сингапур мөн дээрх зарчмыг баримтлан оршин суугчийн хэсгийг 4 чухал бүсэд төлөвлөсөн. Энэтхэгийн Чандигар хот гэхэд хотоо хүний биеийн хэсгээр төлөвлөсөн. Жишээ нь хүнээр бол толгойд нь нийслэлийнхээ төв хэсгийг зүрхэн тушаа хэсэгт худалдаа үйлчилгээгээ, харин гар хэсэгт нь боловсрол, амралт зугаалгын хэсгийг төлөвлөсөн.
Сөүл хот бол Фэнг шү гийн концепцийг баримталж төлөвлөгдсөн. Копенгаген хот бол гарын таван хурууны хэлбэрээр төлөвлөсөн бөгөөд гарын алга хэсэгт хотын төв нь тэндээсээ гарын 5 хурууны чиглэлд бүсүүд болон төлөвлөгдсөн байх жишээтэй.
Ийм маягаар хотоо төлөвлөхдөө нийтийн тээвэр логистикийн шийдлээ маш зөв төлөвлөсөн байдаг бөгөөд бүх чиглэлд жигд ачаалалыг хувиарлаж давхар явган болон дугуйн замын хөдөлгөөнийг сайн тооцолсон байдаг байна.
Хот төлөвлөлтийн бас нэгэн үзүүлэлт болон нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болон хог хаягдлыг дахин ашиглах боломж бололцоогоор олон нийтийг хир хангаж чадсанаар тодорхойлогддог байна.

landscape-rio-de-janeiro-surrounded-by-sea-blue-sky-brazil


Бразилийн Lucio Cosa Ерөнхийлөгч Juscelino Kubitschek н алсын хараанд нийцэж анд 1956 онд шинэ нийслэлийг төвхнүүлсэн байна. НҮБ -с тодруулсан Дэлхийн Түүхэн Хотуудын нэг болох Бразилийн Коста Рика хот ийнхүү нисэх онгоцны хэлбэр бүхий төлөвлөлтөөр хөгжих суурь тавигдсан юм.
Хотын хөгжлийн концепцийг 4 үндсэн чиглэлд хувиарлаж хүрээлэн буй орчныг хамгийн тэнцвэртэйгээр хөгжүүлж чадсан хот болсон юм. Бразилийн төв нь 2 тэнхлэгт хоорондоо огтлолцсон хэсгээс бүрдэх бөгөөд онгоцны далавчны бага зэрэг мурийсан хэсэгт оршин суух бүс нь төлөвлөгдсөн байдаг. Энэ нь тухайн бүсэд байгалийнхаа тогтоцоор ус зайлуулах системийг бий болгодог. Хот бүхэлдээ зүг чигийн баримжаа авахад маш амархан бөгөөд уулзваруудыг хамгийн цөөн байдлаар төлөвлөсөн. Хөшөөний дагуух тэнхлэг гэж нэрлэдэг бөгөөд нөгөө нэг хэсэг нь иргэний, засаг захиргааны, амралт зугаалгын хэсгээс бүрдэнэ. Банкууд болон худалдаа үйлчилгээний хэсэг нь уулзварууд дээр байрладаг нь хотын өнгө төрхийг илэрхийлэх маш сайн төлөвлөлт болсон гэж үздэг байна. Бүх төрлийн тээврийн хэрэгслүүд хоорондоо маш сайн уялдаатай байдлаар төлөвлөгдсөн бөгөөд жижиг гэлтгүй бүх деталуудын уялдаа холбоог маш сайн хангасан төлөвлөлт болсон.

Сингапур хот
Сингапур бол хүн амынхаа өсөлт болон хот тэлэлтээ хамгийн сайн тооцоолсон хот төлөвлөлтийн сайн жишээ юм.
5 сая гаруй хүнтэй 700 км2 газар нутагт маш тайван, стрэссгүй, ядууралгүй, эдийн засгийн өсөлт бүхий амьдрах боломжийг хангасан хот төлөвлөлт юм. 
Газар ашиглалтын төлөвлөгөөг анх Сингапурт тэдний эцэг гэгдэх Stamford Raffles анх санаачлан 1819 онд эхлүүлсэн байдаг. Энэхүү төлөвлөгөөнд үндэстнүүдийг өөр өөр бүс болгон зохион байгуулсан нь хот байгуулалтын үндэс болсон байдаг. Өнөөдрийн Сингапур нь хойд, урд, баруун, зүүн гэсэн 4 бүс болон шинээр тэлж буй Зүүн хойд гэсэн 5 бүс болон хөгжсөн байдаг. Байгалийн нөөц, газар, үйлдвэрлэлийн бүс болон бусад бүсчлэлүүдийг мөн хийсэн.
Түгжрэлийг бууруулах, харилцаа холбоог хялбар хангах үүднээс худалдаа үйлчилгээг нэг дор бөөгнөрүүлэхгүй байхаар төлөвлөсөн. Сингапур нь байгалийн баялагтай улсад тооцогддоггүй тул аль болох хүрээлэн буй орчин болон дэд бүтцийн хөгжил рүүгээ илүү төвлөрдөг.

Singapore
Сингапур бол хог хаягдлын менежментийг гайхалтай сайн хийсэн. Хог хаягдлыг байнга шатаадаг бөгөөд хаях газаргүй тул шатаасан үнсийг далайн элстэй хольж хуурай газраа нэмэгдүүлдэг. Мөн технологийг ашиглан хаягдал усыг ундны ус болгон цэвэршүүлдэг. Хотын нийт хүн амын урсгалыг зөвхөн газар дээр ил байгууламжаар зохицуулах биш газрын доор барилга байгууламжийн доогуур давхар зохион байгуулдаг. Дэлхийн бусад хотууд Сингапурын жишээнээс байнга суралцах эрмэлзэлтэй бөгөөд дэлхийд төлөвлөлтөөрөө гайхагдсаар байна.


Энэтхэгийн Чандигар хот
Анх 1952 онд хотын эхний төлөвлөлтийн зураг гарч байсан. Мурий хэлбэртэй байсаныг огтлолцсон дөрвөлжин хэлбэртэй болгож өөрчилсөн нь өнөөдрийн Чандигар хот юм. Ийм төлөвлөлттэй болгох шалтгаан нь эдийн засгийн хүчин зүйлүүдээс гадна тээврийн хэрэгслийн хурдан хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилготой байсан.

chandigarh1
Le Corbasuir гэх Чандигарын өнөөдрийн төлөвлөлтийг хийсэн архитектурч дайны дараа түүний байгуулсан Garden City нь Чандигарын цаг агаар, хүмүүсийн амьдралын хэв маягт нийцүүлэн хэвтээ чиглэлд хөгжүүлэлт хийгээгүй юм.
Төлөвлөлт бүхэлдээ хүний биеийн бүтэц дагуу бөгөөд толгой хэсэгт нийслэл нь, худалдаа үйлчилгээнүүд нь зүрхэн хэсэгтээ төвлөрсөн, гар хэсэгүүдэд боловсрол, амрах зугаалах хэсгүүдийг төвлөрүүлсэн байдаг. Энэ бол Le Corbasuir н гэрэл, орон зай, ногоон байгууламж гэх зарчимд суурилсан бөгөөд салбар бүрт Энэтхэгийн уламжлалт Мохалло үзэл баримтлалыг тусгасанаараа онцлог юм. Бүх бүсэд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, худалдааны гудамж төлөвлөсөн нь хоорондоо уялдаа холбоо сайтай болсон байдаг.
Чандигар хотын төлөвлөлт нь сайн хөршийн харилцаа холбоог хангахаас гадна Энэтхэгчүүдийн амьдралын хэв маяг, шашин соёлын онцлог талыг хангасан төлөвлөлт болсоноороо сайн хотын жишээ болдог.


Сөүл хот
Сөүл бол зөвхөн сайн хотын нэгэн жишээ төдийд биш тэртээх 600 жилийн өмнөх Ханяан хотын түүхтэй шууд холбоотой. Сөүл хот нь уул болон горхинуудаас бүрдсэн стратегийн ач холбогдол бүхий байршилд оршдог. Сөүл хот нь Фэнгшү гийн зарчимд суурилсан бөгөөд уулсын дунд зөв тэнцвэртэй байдлыг хангаж, хүн амьдран суух хөгжил цэцэглэлтийг хангах үүрэгтэйгээр төлөвлөгдсөн. 1950-1953 онуудын Бусан дахь дайны дараа Сөүл хотыг бүтээн байгуулах төлөвлөгөө хийгдэж 1966 онд анхлан батлагдсан байдаг.
Сөүл хотын төлөвлөлтийг бусад хотуудаас өөр, онцлог болгох нэг зүйл бол нийтийн тээврийн дэд бүтэц бөгөөд хурдан, аюулгүй, хялбар зорчих боломжоор хангасан маш сайн төлөвлөлт юм. Түүгээр зогсохгүй дугуйчдад зориулсан тусгай замтай бол нийтийн тээврийн менежментийн маш сайн хувилбар юм. Мөн оршин суугчийн бүс, худалдаа үйлчилгээ, амралт аялал зугаалга бусад чиглэлээр бүсчилсэн төлөвлөлттэй.

seoul
2020 оны хотын ерөнхий төлөвлөлтдөө бизнесийн чөлөөт бүс, хотын үзэсгэлэнт бүс, байгальд ээлтэй бүс, нийгмийн халамж гэх мэт чиглэлүүдээр бүсчлэн хөгжүүлэхээр тусгасан байна.
Хүн амын хурдацтай өсөлтөд зориулж Сөүл хот Лондон хотын жишээгээр Ногоон бүс бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бүсэд барилга байгууламж шинээр барихгүй байх бодлоготой бөгөөд энэ бүс нь Сөүлийн худалдааны төв бүсээс 15 км зайнаас эхлэн 10 км ийн өргөнтэй үргэлжлэх бүс юм. Эндээс харахад Сөүл хотжилт, хурдацтай хотжилт, түүнийг хэрхэн даван туулах талаар сургамж авах нь гарцаагүй.


Дани улсын Копенгаген хот
Копенгаген хотыг хөгжүүлсэн концепци болох “Гарын 5 хуруу” төлөвлөгөөг 1947 онд Steen Eiler Rasmussen болон Christian Erhard Bredsdorff нар санаачлан боловсруулсан.
Энэхүү төлөвлөгөө нь ногоон байгууламж болон гарын алга бүхий Копенгаген хотын төвөөс гарын хуруунууд руу салаалсан төлөвлөлт бүхий нийтийн тээврийн дэд бүтэцэд суурилсан төлөвлөлт юм.

Copenhagen
Зөвхөн хөнгөн галт тэрэгнээс гадна иж бүрэн сүлжээ бүхий автобус, 4 чиглэл бүхий усан замын автобус, метроны дэд бүтэц зэрэг нийтийн тээврийн байж болох бүхий л тээврийн хэрэгслийн зорчих замын дэд бүтцийг зохион байгуулсан. Түүнчлэн унадаг дугуйн зам зорчих хэсгийг зөв төлөвлөсөнөөрөө Копенгаген хот дэлхийд хамгийн их дугуй унадаг соёлтой хот болсон байдаг. Хотын хүн амын бараг 40 хувь нь дугуй унадаг бөгөөд хотын төвийн худалдаа үйлчилгээнд хүмүүс ихэнхдээ алхаж очдог. Бусад хотуудын адилаар Копенгаген хот ногоон байгууламж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын байгууламж зэргийг олноор барьж байгуулсан байдаг. Хотын захиргаанаас хамгийн сүүлийн үед баталсан нэг журам бол ногоон байгууламж болон оршин суугчийн орон сууцны хооронд хамгийн ихдээ 300 метр байна гэж заасан учир Копенгаген хот энд тэндээ жижиг ногоон байгууламж маш олон болгох боломжийг олгож байгаа юм.

rosenborg-castle-copenhagen-denmark-2022-03-12-11-59-04-utc


Ертөнц тэр чигээрээ зарим нь байгалийн, зарим нь хүний гараар бүтсэн, өнцөг булан бүрт гайхалтай зүйлээр дүүрэн байдаг. Хүний суут чадварыг байгалийн төгс орчинтой хослуулснаар жинхэнэ утгаараа сайн төлөвлөгдсөн "Хот" бий болно.